Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
ШҮҮГЧ НАРЫН ТАНИЛЦУУЛГА
Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од
1998-2003 онд Улсын мөрдөн байцаах газрын Хан-Уул дүүрэг, Баянзүрх дүүрэг дэх мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч
2004-2008 онд MBLC ХХК-д хуульч
2008-2014 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байна.
Шүүгч Н.Идэр
2004-2006 онд “Plus invest" ХЗХ-д Хуулийн зөвлөх, Зээлийн эдийн засагч
2006-2007 онд "Дархан секьюрити" ХХК-д албаны дарга
2007 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгч
2007-2010 онд Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шийдвэр гүйцэтгэгч
2010-2012 онд Дорнод аймгийн прокурорын газарт хяналтын прокурор
2012-2013 онд Дархан-Уул аймгийн прокурорын газарт хяналтын прокурор
2013-2014 онд Дархан-Уул аймгийн прокурорын газарт туслах прокурор
2014-2017 онд Дархан-Уул аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын туслах прокурор, Тамгын хэлтсийн дарга
2017-2019 онд Дархан-Уул аймгийн прокурорын газарт хяналтын прокурор
2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
Шүүгч Б.Ихтамир
2007-2012 онд Булган аймаг дахь сум дундын шүүхэд шүүгчийн туслах
2012-2017 онд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхэд шүүгч
2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс хойш Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.
Шүүгч З.Төмөрхүү
2003-2004 онд "Элч" хууль зүйн товчоонд өмгөөлөгчийн туслах
2004-2014 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч
2014-2015 онд Сум дундын 15 дугаар шүүхэд шүүгч
2015-2019 онд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгч
2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна.