Уншиж байна...

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГААР МАРГААН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ НЬ ХЭД ХЭДЭН ДАВУУ ТАЛТАЙ.

1. Маргааныг хаалттай шийдвэрлэж, нууцыг чанд хадгална.

2. Нэг удаагийн уулзалтаар маргааныг шийдвэрлэх боломжтой байдаг нь талуудын цаг хугацааг хэмнэнэ.

3. Маргааныг хүчээр биш эв зүйгээр шийдвэрлэдэг ба  талууд өөрсдийн хүсэл сонирхолд нийцсэн гэрээг хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулах боломжтой.

4. Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, хугацааг тохиролцох боломжтой.

5.1060000 /нэг сая жаран мянга/ төгрөгөөс дээш үнийн дүнтэй нэхэмжлэлд 30000 /гучин мянга/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж  төлдөг нь талуудын эдийн засагт хэмнэлттэй.

6. Талуудын байгуулсан гэрээ нь хуулийн дагуу шүүхээр хянагдаж шүүхийн шийдвэрийн адил хүчин төгөлдөр болдог.

7. Уригдагч тал үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх боломжтой байдаг.

8. Талууд эвлэрүүлэн зуучлагчийг татгалзах, сонгох эрхтэй.

Эхлэлд очих