-1

Дархан сумын багийн Засаг дарга нартай мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа

2023-03-27 00:00:00    |   281

Дархан сумын багийн Засаг дарга нартай мэдээлэл

солилцох уулзалт зохион байгууллаа

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газраас Дархан сумын багийн Засаг дарга нартай мэдээлэл солилцох уулзалт зохион байгуулж цаашид хамтран ажиллах санал хүсэлтээ солилцлоо.

Тус уулзалтаар багийн Засаг дарга нараас шүүхэд ирүүлж буй тодорхойлолтын эрх зүйн үр дагаврын талаар болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай мэдээллийг шүүгч Т.Жавхлантөгс, шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг, шүүгчийн туслах Э.Ундрам нар өглөө.

Уулзалтын үеэр Засаг дарга нар иргэдийн хаягын бүртгэл, шилжилт хөдөлгөөний талаар тодорхойлолт гарган хүргүүлэхэд тулгарч буй хүндрэлийн талаар ярилцаж цаашид анхаарч ажиллахаар санал, хүсэлтүүдээ ярилцав.

Иргэдийн зүгээс шилжсэн, гадагшаа явсан талаарх мэдээллээ цаг тухайд нь сум багтаа мэдээллэдэггүй, шилжин очсон, амьдарч байгаа баг сумынхаа бүртгэлд бүртгүүлдэггүй мөн багийн хүн амын бүртгэл, улсын бүртгэлийн мэдээлэл, EMongolia цахим бүртгэлүүдийн мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах шаардлагатай байгаа талаар ярилцаж холбогдох дээд байгууллагад уламжилах талаар санаачлагатай хандаж шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаар болов.

Иргэн бүр үүргээ ухамсарлан багийн хүн амын бүртгэлээ цаг тухайд нь үнэн зөвөөр мэдүүлэн бүртгүүлж хэвших нь өөрт болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл үүсэхгүй юм гэдгийг иргэддээ санамж мэдээлэл болгож байна.

           

. . .