Уншиж байна...
Шүүхийн захиргааны ажилтнууд “АНЗААР”  аяны хүрээнд сургалтад хамрагдлаа
2023-03-29
254

Шүүхийн захиргааны ажилтнууд “АНЗААР” аяны хүрээнд сургалтад хамрагдлаа

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газартай хамтран Ирээдүйгээ хамгаалъя урай дор "АНЗААР" аяныг өрнүүлэн Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхитай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, энэ талын мэдлэг мэдээллийг иргэд, олон нийтэд түгээх сургалт зохион байгуулж тус шүүхийн ажилтнууд оролцлоо.

Сургалтын үеэр бидний өдөр тутамдаа хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүн, эм бэлдмэлд мансуурах сэтгэцэд нөлөөлөх олон төрлийн бодисууд агуулагдаж байдаг талаар болон өсвөр насны хүүхдүүд, залуучуудын дунд хорт бодис үнэрлэх, амтлах, биедээ тарих зэргээр хэрэглэж эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа талаар ярилцаж хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж мэдээллүүд өглөө.

Иргэн бүр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхины хор хөнөөлөөс хүүхэд, залуучуудаа хамгаалж, гаж буруу зуршилд автахаас урьдчилан сэргийлж АНЗААРЧ АНХААРЧ байхыг уриалж байна.

 

 

Эхлэлд очих