-1

“Харилцаа хандлагын ухагдахуун” сэдэвт сургалт зохион байгууллаа

2023-05-29 00:00:00    |   371

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн хамт олон “Харилцаа хандлагын ухагдахуун” сэдвээр сургалт зохион байгуулж, өдөр тутмын харилцаандаа эерэг хандлага бий болгох дадлыг өөртөө хэвшүүлэх, бусдаас ирж буй сөрөг хандлагаас хэрхэн зайлсхийх талаар  мэдээлэл солилцлоо.

Тус сургалтаар манай хамт олон ажлын байрнаас өөр газарт буюу Grand yak hotel-Mingo coffee House-н тохилог орчинд “Хэн болохоо таних аялалд гарах уу”, эерэг харилцааг инээмсэглэлээр эхлэж “инээмсэглэл бол эндорфин”, “Харилцаанд сэтгэлийн хадгаламж чухал”, “Та ямар дүрстэй харилцагч вэ” зэрэг сонирхолтой сэдвүүдээр Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн сургалтын менежер, амьдралын дасгалжуулагч, багш Х.Одхүүгээс сургалт, мэдээлэл авч хамт олны дунд ярилцлага өрнүүлж шүүгч, ажилтнуудаас эерэг дурсамжуудаа бусадтайгаа хуваалцаж бие биедээ урамын сайхан үг хэлж сэтгэлийн хадгаламж үлдээв.

Бидний урилгыг хүлээн авч хамтран ажилласан багш Х.Одхүү танд талархал илэрхийлье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .