-1

Авлигыг мэдээлэх зурагт хуудаснуудыг зах, худалдааны төвүүдэд байршууллаа

2024-05-03    |   258

Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, иргэдэд мэдээлэл түгээх ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан зах, Дархан Номин, Олон улсын худалдааны төв, Дархан их дэлгүүр зэрэг томоохон зах, худалдааны төвүүдэд “АВЛИГЫГ МЭДЭЭЛЭХ”, “ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО”-ны мэдээлэл бүхий зурагт хуудаснуудыг нүдэнд ил харагдахуйц газарт байршууллаа.

            Мөн шүүхийн үйлчилгээний төв, мэдээлэл лавлагааны мэргэжилтний өрөө  болон шүүх хуралдааны танхимуудын орох хэсэг, шүүгчийн туслахуудын өрөөний иргэдэд үйлчлэх хэсэг, улсын тэмдэгтийн хураамж төлөх Гэрэгэ киоск машины дэргэдэх хэсгүүдэд тус тус зурагт хуудаснуудыг байршуулж нөлөөллийн ажлыг хийлээ.

            ИРГЭН ТА: “ШҮҮГЧИД ӨГНӨ” гэж танаас авч буй аливаа ТӨЛБӨР, ЭРХ ОЛГОСОН ҮЙЛЧИЛГЭЭ”-ний талаар авлигыг мэдээлэх 110 утсанд шууд мэдээлээрэй.

                                               

“АВЛИГААС АНГИД ШҮҮХ”

. . .