-1

Шарын гол суманд шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явууллаа

2024-07-23    |   314

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх  дэх эвлэрүүлэн зуучлагч З.Мөнхтүвшин, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Т.Баярчимэг нар 2023 оны 11 дүгээр сарын 08, 15-ний өдрүүдэд Шарын гол суманд ажиллаж Дулаан шарын гол ТӨХК-ийн ажилтнууд болон уригдан ирсэн талуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааны мэдээлэл өглөө.

Тус суманд ажилласан эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд “Дулаан шарын гол” ТӨХК-аас ирүүлсэн 50 өргөдлийн 35-г амжилттай шийдвэрлэж эвлэрлийн гэрээг талуудад гардуулан өгөв.

Мөн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар 50 иргэнд утсаар болон биеэр зөвлөгөө өгч, эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг сурталчилж, эвлэрүүлэн зуучлалын боршур, өргөдлийн загварын хамт тараалаа.

. . .