-1

“Нээлттэй шүүх өдөрлөг”-ийн хүрээнд Шарын гол суманд сургалт зохион байгууллаа.

2024-07-23    |   303

“Нээлттэй шүүх” өдөрлөгийн хүрээнд Шарын гол сумын 2, 6 дугаар сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчдад “Монгол Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн тухай ойлголт-Шүүхийн эрхэм зорилго, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь”, “Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн танилцуулга, үйл ажиллагааны мэдээлэл”, “Хэрэг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааны танилцуулга”, “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ”, “Эрх зүйч, хуульч мэргэжлийн онцлог”, “Гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ”, “Электрон тамхины хор хөнөөл” сэдвүүдээр мэдээлэл өгч 4 төрлийн гарын авлага тараалаа.

Тус сургалтад хоёр сургуулийн нийт 214 сурагч, сургуулийн нийгмийн ажилтан, багш нар хамрагдаж, тэдэнд шүүхийн үйл ажиллагаатай очиж танилцах боломжтой талаар хэлж, сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.

 

*ХАМТРАН АЖИЛЛАСАН 2, 6 ДУГААР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧДАДАА БАЯРЛАЛАА ТА БҮХЭНД СУРЛАГА, ХӨДӨЛМӨРИЙН

ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ*

. . .