-1

ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2025-07-14    |   31

2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн тамгын газрын байранд Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс олгосон шагналыг гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар дараах албан хаагчдыг шагналаа. Үүнд:

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр:

•Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Г.Батболд

Улсын дээд шүүхийн “Жуух бичиг”-ээр:

• Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Ө.Ягаанцэцэг

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Хүндэт жуух”-аар:

•Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн

• Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа

•Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйлчилгээний ажилтан Б.Үенчимэг нар шагнагдсан юм.

Ёслолын арга хэмжээг Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга удирдан зохион байгуулж, Дархан-Уул аймаг дахь шүүхүүдийн ерөнхий шүүгч, шүүгч нар шагналыг гардуулан өгсөн бөгөөд хамт олны зүгээс баярын мэндчилгээ дэвшүүлэн,

амжилт хүслээ. 

Шагнагдсан нийт ажилтнууддаа шүүхийн нэр хүндийг өндөрт өргөж, шударга ёсыг сахиулах хариуцлагатай үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлэн, дахин баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .