-1

Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах талаар сургалт зохион байгууллаа

2024-05-02    |   171

Шүүхийн захиргааны ажилтнуудад Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 301 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам” болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тушаалаар баталсан аргачлалын талаар шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг сургалт, мэдээллийг өгч, нийт шүүхийн захиргааны ажилтнууд санал бодлоо хуваалцав.

Тус сургалтаар шүүхийн судалгаа, сургалт, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах багуудын чиг үүрэг, бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан шүүхийн Тамгын газрын даргын тушаалыг танилцуулж мэдээлэл өгч, багууд 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө гаргалаа.

. . .