-1

Дархан-Уул аймгийн Прокурорын газартай хамтарсан уулзалт зохион байгуулав.

2024-05-02    |   158

Дархан-Уул аймгийн Прокурорын газартай хамтран шүүхээс хэрэгсэхгүй болгосон, буцаасан, цагаатгагдсан хэргийн шалтгаан нөхцөл болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийг нэр мөр ойлгож дагаж мөрдөх талаар ярилцлаа.

Тус уулзалтаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэхэд нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа, прокурор төрийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход анхаарах асуудлуудаар ярилцаж цаашид хамтран ажиллах санал, хүсэлтүүдээ хэлэлцэв.

 

 

. . .