-1

Эвлэрүүлэн зуучлагчийн туслахуудыг мэргэшүүлэх сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө

2024-07-27    |   317

 Туслахуудыг мэргэшүүлэх 3 өдрийн сургалт 2024 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс 6 дугаар сарын 6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

             Эвлэрүүлэн зуучлагчийн туслахуудыг мэргэшүүлэх энэхүү сургалт нь анх удаагаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

      Тус сургалтаар туршлагатай хуульч, судлаач, өмгөөлөгч, Ерөнхий шүүгч, шүүгч, Доктор (Ph.D), дэд профессорууд хичээл заасан бөгөөд суралцагчдын идэвх оролцоо, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын дундуур багийн дадлага ажлыг мөн зохион байгуулсан байна.

 

       Сургалтын дараах санал асуулгаар багшийн заах арга барил болон сургалтын агуулгыг суралцагчид богино хугацаанд үр дүнтэй сургалт боллоо хэмээн дүгнэсэн байна.

                                                                       Хэвлэл мэдээллийн хэлтэс

. . .