-1

“Иргэн танд” нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо

2024-12-06    |   89

     Дархан-Уул аймгийн хуулийн байгууллагуудын санаачилгаар “Иргэн танд” нээлттэй хаалганы өдөрлөгийг Дархан захад байрлах Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгууллаа.

     Энэхүү өдөрлөгт Дархан-Уул аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газар, Дархан-Уул аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар,   Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги, Дархан-Уул аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төв, Дархан-Уул аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөл хамтран оролцож иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж, хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө.

     Тус шүүхийн Тамгын газраас шүүгчийн хараат бус байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Шүүгчид нөлөөлөх нөлөөллийн тухай ойлголт” болон “Шүүхэд мэдүүлэх эрх”, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”-ийн талаар мэдээлэл өгч 7 төрлийн гарын авлага тарааж “Иргэдийн шүүхэд итгэх итгэл”-ийн судалгааг 50 иргэнээс авлаа.

. . .