ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ, ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-03-16 | 139Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудлын талаар шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн М.Баярмагнай сургалт зохион байгуулав.
Сургалтаар албан тушаалтан Хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шударга, ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой талаар болон маягтад орсон нэмэлт өөрчлөлтүүдийг тайлбарлав.
Мөн Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнууд 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор мэдүүлэхийг анхаарууллаа.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .
Цаг үеийн мэдээ
08