“АЛХАЛТ-10000” АЯНЫ ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025-06-03 | 23Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар, нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгын хүрээнд төрийн байгууллагуудын дунд зохион байгуулсан “АЛХАЛТ-10000” нэг сарын аян 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдөр эхэлж, амжилттай хэрэгжээд өндөрлөлөө.
Тус аянд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шүүгч, захиргааны ажилтан нар идэвхтэй хамрагдаж, бүтэн нэг сарын турш 7 хоногийн нэг өдөр бүр өглөөний алхалт хийж, дасгал хөдөлгөөнийг амьдралын хэв маягтаа хэвшүүлэн оролцсон билээ.
Аяны хаалтын үйл ажиллагаа 5 дугаар сарын 30-ны өдөр “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж, амжилттай болж өндөрлөлөө.
Хаалтын үеэр аяныг санаачлан зохион байгуулсан байгууллагуудын зүгээс идэвх санаачилга гарган оролцсон албан хаагчдад шагнал гардуулж, талархал илэрхийллээ.
Энэхүү аян нь байгууллагын ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, хамт олны уур амьсгалыг сайжруулах, идэвхтэй хөдөлгөөнийг дадал болгоход чиглэсэн үр дүнтэй санаачилга болсон юм.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР