Сургалт зохион байгууллаа.
2025-07-14 | 56Ёс зүйн дэд хорооны санаачилгаар шүүхийн захиргааны ажилтнуудын харилцааны ур чадвар, хамт олны эерэг уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Гэр бүл судлаач, зөвлөх Н.Эрдэнэцэцэгийг урьж “Харилцаа, хандлага-ёс зүй” сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар оюун ухаан, сэтгэл, сүнс, нийгэм, бие махбодын холбоо буюу “Хүн гинж”-ний талаарх сонирхолтой мэдээллийг авч, хамтран ярилцагчаа магтаж, талархлаа илэрхийлсэн, хамт олны эерэг хандлагыг нэмэгдүүлсэн, оролцогчдын идэвхтэй оролцоог хангасан үр дүнтэй сургалт болж өндөрлөв.
Мөн шинээр ажилд орсон ажилтнууддаа зориулан “Гэр бүлд нэгдэхийн тулд”, “Бүгдийг асуу”, “Ажил биш бүтээл юм”, “Дайчин байхаас илүү тэвчээртэй бай”, “Шийдвэрийг өөрөө гарга”, “Хүн нэг бүрээс суралц”, “Хэзээд бэлэн бай”, “Өөрийгөө чагна” сэдвээр хамтран ярилцаж, тэдэнд ажлын амжилт хүслээ.
Судалгаагаар ажлын байран дахь буруу харилцаа нийт ажлын гүйцэтгэлийг 86 хувиар доголдуулдаг бол сайн харилцаа, эерэг хандлага байгууллагын бүтээмжийг 25 хувиар нэмэгдүүлдэг нь тогтоогдсон байдаг талаар мэдээлэл өгөв.
Тиймээс ажилтнууд бид ажлын байрандаа эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, мэддэг чаддаг зүйлсээ харилцан хуваалцаж бусдаас суралцах нь байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах тул та бүхнийг ЭЕРЭГ харилцаанд уриалж байна.
Бидний хүсэлтийг хүлээн авч сонирхолтой мэдээлэл өгсөн Гэр бүл судлаач, зөвлөх Н.Эрдэнэцэцэгт танд баярлалаа.