-1

"Твининг" төслийн 2 дугаар хэсгийн баг Дархан-Уул аймаг дахь шүүхэд ажиллаа.

2025-08-28    |   34

"Твининг" төслийн 2 дугаар хэсгийн баг Дархан-Уул аймаг дахь шүүхэд ажиллаа.

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Германы Олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны "Твининг" төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн баг өнөөдөр буюу 2025.08.27-ны өдөр Дархан-Уул аймаг дахь анхан болон давж шатны шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаа, шинээр сүндэрлэн босож буй “Шүүхийн ордоны барилгын үйл явцтай танилцаж, шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийлээ.

Уулзалтаар шүүхийн Тамгын газраас Дархан-Уул аймгийн онцлох мэдээлэл, шүүх, шүүхийн Тамгын газрын бүтэц зохион байгуулалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тоон мэдээллүүдийг хүргэж, шүүгчийн ачаалал, хэрэг маргааны тоо, хэрэг хянан шийдвэрлэх хугацаа, өссөн буурсан шалтгаан нөхцөлийн талаар харилцан ярилцлага өрнүүлж төслийн багийн сонирхсон асуултуудад хариулт өгөв.

Төслийн багийн бүрэлдэхүүнд Төслийн суурин зөвлөх Кристоф Копецки, шүүгч Йенс Расс, доктор Тобиас Оэлснер нар болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, ажлын албаны ажилтнууд хүрэлцэн ирж ажиллаа.

. . .