-1

Нийгмийн ажилтан, Зохион байгуулагч нарт мэдээлэл өглөө

2025-10-29    |   16

Дархан сумын 1-16 дугаар баг, Өргөө, Малчин багийн Нийгмийн ажилтан, Зохион байгуулагч нарт шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж заасны дагуу шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас санамсаргүй аргаар цахим хэлбэрээр улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас сонгож Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсний дагуу шүүхийн Тамгын газар нутгийн захиргааны байгууллагатай хамтран нягталж, иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг баталгаажуулах талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.

Бидний хүсэлтийг хүлээн авч тус мэдээллийг хүргэх ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Дархан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Амарзаяад талархал илэрхийлье.

 

. . .