МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЖУУХ БИЧГЭЭР ШАГНАГДЛАА
2025-11-29 | 22Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан шүүхийн захиргааны ажилтнуудын хөдөлмөрийг үнэлж, шагнал гардуулах ёслолын ажиллагааг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Шагнал гардуулах ажиллагаанд шүүхийн Тамгын газрын дарга, шүүгч, ажилтнууд оролцож, ажилдаа идэвх зүтгэлтэй, хариуцлагатай ажиллаж амжилт гаргасан албан хаагчдынхаа шагналыг хүндэтгэлтэйгээр гардуулсан юм.
Энэ өдөр Монгол Улсын Дээд шүүхийн жуух бичгээр дараах ажилтнууд шагнагдлаа. Үүнд:
Хэргийн Хөдөлгөөний Удирдлагын хэлтсийн дарга Х.Наранцацрал,
Шүүгчийн туслах Б.Саранчимэг,
Бичиг хүргэгч Д.Энхтүвшин,
Бичиг хүргэгч Б.Ганбаатар
Шүүхийн захиргааны ажилтнуудын хариуцлагатай, тууштай, байгууллагын нэр хүндийг дээдэлсэн хөдөлмөрийг үнэлж урамшуулах нь ажилтнуудын хичээл зүтгэлийг дэмжих, байгууллагын соёлыг бататгахад чухал ач холбогдолтой юм.
Шүүхийн захиргааны үйл ажиллагаанд тууштай зүтгэж, хариуцлагатай ажиллаж буй нийт албан хаагчдадаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!