МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ ТАНИЛЦУУЛАХ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
2025-12-15 | 7Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар зарлигаар Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Мянганы Оюунцэцэг нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдлоо.
Энэхүү зарлигийг танилцуулах хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхий шүүгч, шүүгч, захиргааны ажилтан нар болон Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хамт олны төлөөлөл, Шүүхийн ахмадын холбооны төлөөлөл мөн М.Оюунцэцэг шүүгчийн гэр бүлийнхэн хүрэлцэн ирж баяр хүргэн, шүүгчид халуун дотно ерөөл өргөлөө.
Мөн энэ үеэр Шүүгч М.Оюунцэцэг нь ажлын ар талд тууштай, хариуцлагатай ажиллаж ирсэн туслах А.Банзрагчид талархсанаа илэрхийлэн гарын бэлэг гардуулан баярт мөчөө хамтдаа хуваалцсан юм.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Мянганы Оюунцэцэгт дахин баяр хүргэж гаргасан шийдвэр бүр нь шударга ёсны бэлгэдэл байхын ерөөлийг дэвшүүлье.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР