ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛ БОЛОН САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
2026-02-17 | 15Арван долоо дугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал Морин жилийн Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Загдаагийн Баяржаргал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаар зарлигаар АЛТАН ГАДАС одонгоор энгэрээ мялаалаа.
Мөн өнгөрч буй модон Могой жилд идэвх санаачилга, хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлан ажиллаж, амжилт бүтээл гаргасан ажилтнуудад салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны А/17 тоот тушаалаар “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын Хэргийн хөдөлгөөний Удирдлагын хэлтсийн дарга Х.Наранцацрал,
Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг"-ээр ахмад ажилтан Г.Авирмэд,
Монгол Улсын Дээд шүүхийн "Жуух бичиг"-ээр шүүгчийн туслах Э.Ундрам, Д.Баярсүрэн, Д.Баярмаа;
Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Жуух бичиг"-ээр тус шүүхийн Тамгын газрын сантехникч М.Баярсайхан нар тус тус шагнагдлаа.
Гал морин жилийн босгон дээр ажил хөдөлмөрөө үнэлүүлж, шагнал хүртсэн нийт ажилтнууддаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР


.jpg)




.jpg)