Уншиж байна...
Удаа дараа хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байсан этгээдийг зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэв.

Шийдвэрийн дугаар: 2023/ШЦТ/182

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шүүгдэгч “П” нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 19 цагийн орчим “Б”-ын нүүрэн тус газарт нь хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн гадна ирмэг, гадна буланд шугаман зөрүүтэй хугарал, доод хана хацрын хөндий рүү цөмөрсөн хугарал, зүүн нүдэнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх “П”-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, согтуугаар удаа дараа хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, ял эдлэх бүсийг оршин суух хаягаас 500 метрээс гадагш гарахгүй байхаар тогтоож, “П”-д гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, ял эдлэх хугацааанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэв.

Тоймыг бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Эхлэлд очих