Удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр халдсан этгээдэд хорих ял оногдуулав.

Шийдвэрийн дугаар: 2024/ШЦТ/123

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Шүүгдэгч “Д” нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч “Б”-г 2023 оны 08 дугаар сард, 2023 оны 10 дугаар сард зодсон, мөн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ...-ын ... дугаар гудамж ... тоотод хэрүүл маргаан хийж, галын дэгээ төмрөөр нүүр рүү нь гэмтэл учруулахгүйгээр цохисон буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх “Д”-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 9 сарын хугацаатай хорих ял оногдуулж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/825 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 02 сар 29 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 сар 29 хоногийн хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Тоймыг бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.