СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЖОЛООЧИД БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЛАА.

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДСОН ЖОЛООЧИД БАРИВЧЛАХ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЛАА.

 

Шүүхийн нэр: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.

 

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад заасан зөрчилд Г.М-ыг холбогдуулан шалгаж, шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдогч “Г.М” нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө 01:30 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт ****** улсын дугаартай ****** маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчилд холбогджээ.

Г.М нь согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж, цагдаагийн албан хаагчийг эсэргүүцэн зохисгүй харьцаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж иргэдийн бухимдуулсан.

Шүүхээс “Г.М”-ын үйлдсэн зөрчлийн нийгмийн аюулын шинж, холбогдогчийн эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзсан хувийн байдлыг харгалзан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

 

 

 

Тоймыг бэлтгэсэн:

Дархан-Уул аймаг дахь сум

дундын анхан шатны шүүхийн шүүгч                                 Н.Идэр

 

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.