Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
2025-05-02 | 18Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Энэхүү сургалт, хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар хамтран зохион байгуулж байна.
Тус сургалтаар хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх, авлигын эрсдэлийг бууруулах, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлууд, гарч байгаа үр дүнгийн талаар мэдээлэл хийж, оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах юм.
Сургалт, хэлэлцүүлэгт Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн шүүхийн нийт 153 шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.
. . .