ОРХОН СУМАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2025-05-02 | 23ОРХОН СУМАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Хуульчийн Про боно-2025” өдрийг угтан Монголын Хуульчдын холбооны Дархан-Уул аймаг дахь салбар, Хүний эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь референт, Хууль зүйн туслалцааны төвийн Дархан-Уул аймаг дахь салбартай хамтран Орхон сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн 89 сурагчид сургалт зохион байгууллаа.
Тус сургалтаар “Монгол Улсын шүүхийн тогтолцоо, Шүүхэд мэдүүлэх эрх”, “Шүүгчийн хараат бус байдал”-ын тухай ойлголт, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай ойлголт”, “Мэргэжлээ хэрхэн сонгох вэ”, “Эрх зүйч, хуульч мэргэжлийн онцлог”, “Гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ” сэдвээр Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Сэрүүнтунгалаг мэдээлэл өгч тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
Хамтран сургалт зохион байгуулсан Орхон сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш нартаа талархал илэрхийлж, сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР