ХОЙД БҮСИЙН ШҮҮХҮҮДИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
2025-05-31 | 42Орхон аймгийн шүүхийн түүхт 50 жилийн ойн тохиолдуулан Хойд бүсийн шүүхүүдийн аварга шалгаруулах 4 төрөлт тэмцээнийг 2025 оны 05 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Орхон аймгийн Хангарьд спорт ордонд зохион байгуулагдсан.
Тэмцээнд Булган, Дархан, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан сумын шүүхийн 200 гаруй албан хаагчид Сагс, Волейбол, Дартс, Ширээний теннисийн төрөлд өрсөлдсөн юм.
Тус тэмцээнд Дархан-Уул аймгийн шүүх дараах амжилтыг гарган оролцлоо.
"Волейбол”-ын эмэгтэй төрөлд:
Тэргүүн байр М.Сувд-Эрдэнэ ахлагчтай Дархан-Уул аймгийн шүүх
Шилдэг довтлогчоор М.Сувд-Эрдэнэ- Дархан-Уул аймгийн шүүх
" Волейбол”-ын эрэгтэй төрөлд:
Тэргүүн байр Т.Жавхлантөгс ахлагчтай Дархан-Уул аймгийн шүүх
Шилдэг довтлогчоор Б.Түвшинжаргал-Дархан-Уул аймгийн шүүх
"Сагсан бөмбөг”-ийн эрэгтэй төрөлд:
Гутгаар байр Тэмүүлэн ахлагчтай Дархан-Уул аймгийн шүүх,
“Теннис” эрэгтэй төрөлд:
Тэргүүн байр Т.Жавхлантөгс- Дархан-Уул аймгийн шүүх,