-1

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ-ЭРҮҮЛ МЭНД, БҮТЭЭМЖИЙН ЭХЛЭЛ СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-29    |   62

Өглөөний цайны ач холбогдол, эрүүл зөв хооллолтын тухай, хурдан бөгөөд шим тэжээлтэй өглөөний цай бэлтгэх энгийн аргуудын талаар эмч Б.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Шүүгч, ажилтнуудаас “Та өглөөний цайгаа тогтмол уудаг уу, Өглөөний цай түүний ач холбогдлын талаарх судалгаа”-г урьдчилан авахад 39 хувь нь тогтмол өглөөний цайгаа уудаг бөгөөд ихэвчлэн кофе, цай, өндөгтэй талх иддэг гэсэн хариу гарсан тухай танилцуулж хэрхэн тогтмол өглөөний цайгаа уух талаар болон хөнгөн боловч шим тэжээлтэй, богино хугацаанд бэлтгэх боломжтой өглөөний цайны орцуудын мэдээллийг өгч амттай өглөөний цайгаар дайллаа.

Шүүгч, ажилтнууд өглөөний цай ууж хэвших, богино хугацаанд бэлдэх боломжтой өглөөний цайны талаар яриа өрнүүлэв.

Өглөөний цайгаа тогтмол ууж хэвшсэнээр оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст ажилдаа төвлөрөх, бүтээмжээ нэмэгдүүлэх, стрессийг бууруулахад чухал нөлөөтэй юм.

Мөн манай хамт олон "АЛХАЛТ-10000" аянд нэгдэж хамтдаа дасгал хөдөлгөөн, алхалт хийж байна.

“Идэвхтэй дасгал хөдөлгөөн, алхалт нь эрүүл амьдралын түлхүүр юм”.

Өглөөний цайгаар дайлж хамт олондоо эрч хүч бэлэглэсэн эмч Б.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нартаа баярлалаа.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .