ЦАХИМ ШҮҮХ 2.0 СИСТЕМ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-01-21 | 14Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад “Цахим шүүх 2.0 болон анхаарах асуудлууд”, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр “Хиймэл оюун ухааны аюул занал” сэдэвт сургалтуудыг шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Алтанбаяр, М.Баярмагнай нар зохион байгууллаа.
Цахим шүүх 2.0 цөм системийн онцлох мэдээлэл, нэвтрүүлэлт, зөрчлийн хэрэг бүртгэхэд анхаарах асуудлууд, Хиймэл оюун ухааны талаарх хууль эрх зүйн зохицуулалт, хэрэглээний талаарх мэдээллүүдийг өгч шүүгч, ажилтнуудын сонирхсон асуултад хариулж тодорхой жишээнүүд дээр ярилцлаа.


ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
. . .