-1

ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ, ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ, АВЛИГА, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-21    |   11

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргахад анхаарах асуудал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтэн М.Баярмагнай сургалт зохион байгуулав.

Сургалтаар албан тушаалтан Хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шударга, ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой талаар болон системийн нэмэлт өөрчлөлтүүдийг тайлбарлав.

Мөн Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтнууд 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор мэдүүлэхийг анхаарууллаа.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

. . .